Хэлсэн амандаа хүрэхгүй байж
Хуурахгүй гэж амлаад яах вэ?
Хэзээд орхиод явах л байж
Хүлээгээрэй гэж чи юунд захинав
Хорвоо чамайг надаас салгаагүй шүү дээ
Хоёрын хооронд байдаг сэтгэл чинь намайг чамаас
холдоход хүргэж байна

Rokit bay - Бид 2 (Үгтэйгээ)




Чамд уул нь дуу зориулж хийе гэж дандаа боддог байсан
гэхдээ ийм утгатай дуу хийнэ гэж төсөөлж байгаагүй
чамтай байхад зүүд юм шиг
бид хамтдаа байхдаа хүүхэд мэт
мэдэхгүй сайн таниагүй гэхэд
сэтгэж байгаа нь нэг хүн мэт
бид ингэж эхлэсэн нэг өдөр төрсөндөө ч тэрүү
бусд хүмүүсээс илүү
хурдан дасаж нэг нэгрүүгээ
тэмүүлж татагдаж
хичнээн хаширласан ч гэсэн зүрхэндээ бид
ялагдаж
чи надад зөвхөн зориулагдаж ирсэн гэж
өөд өөдөөсөө
хараад хэвтээд хэлдэг мөчүүд саяхан энэ
мөрөөдлөөс өөр
юмгүй ертөнц дээр төсөөлөөгүй бүхэн ирж гэнэт
бороо шиврэн
үнэт зүйлүүд аажмаар зэвэрэн
чамайг тэврэх багасна. бие биедээ
харуулж эхлэнэ муухай талуудаа тэднийгээ хянах гэсэн ч
хичээсэн ч бас даравч ихсэнэ
нэг хүн шиг байсан хүмүүс нэг нэгнээ
танихаа больно
нэг хэрүүл болонгуут л цэг хурдан
тавихаа бодно
би хичнээн гараад явсан ч урд нь иргээд
ороод ирсэн
харин одоо энэ зүүднээсээ буцаж чадахгүйгээр
сэрсэн

Дх/ Бид 2т харамсалууд
сүүлдэж ирдэг
цээж дотор удах тусам дурсамжуудаар
дүүрэж сэрдэг
гэвч буцаж чадахгүйгээр
зүүдэлж сэрсэн
болохоор мартахын тулд хамгийн сүүлчийнхээн
чинь сүүдэрлэсэн /х2/

хэрвээ энэ дууг арай өмнөх
би бичсэн бол энэ дууны гүнд
өөр утга агуулагдаж, өөр түүх өгүүлэгдэх байсан юм
би түүнд хамгийн түрүүнд сонсгох байсан дуугаа
хажууд чинь би суугаад
чамд аз жаргал мэдрүүлэх байсан
яасан ч буцаж ирэхгүйгээр дахиж тэр
боломж надад
тиймээс хүргье анхны бас сүүлчийн дуугаа
одоо чамд
бидэнд байсан бүхэн үнэн
чиний хайсан хүссэн хүн нь
байж би чадсан өдөр шөнө нь
хамт бууралтаж хамтдаа зөнөнө
гэсэн бүхний үг бүрийг нь сэтгэл хэлсэн
нэг хүнийг л гэхэд бэлэн
юм бүхнийг нь үүрэхэд бэлэн
бсан би гэхдээ өмнө нь бутраад уначихсан
зүрхийг
эврүүлж тогтоох хэцүү гэдэгийг
ойлгож авсан илүү ихийг
хайгаагүй, байгаагүй би хариуцлагаас зугтсан
хулчгар
жижиг зүйлээс мууг бүү дүгнэ, бага зүйлээс
сайныг олж хар
дахиж оч гаргах хүсэл
тоолж барахгүй байвч
урьд нь байсан хүмүүсийг бид дахиж
олж харахгүй даанч

Дх/ Бид 2т харамсалууд
сүүлдэж ирдэг
цээж дотор удах тусам дурсамжуудаар
дүүрэж сэрдэг
гэвч буцаж чадахгүйгээр
зүүдэлж сэрсэн
болохоор мартахын тулд хамгийн сүүлчийнхээн
чинь сүүдэрлэсэн /х2/

хорон үгнүүд дотор майжиж үүдээр гарахыг
яаруулна
уурлаж хэлсэн үг бүхэн эмзэг газрийг
тааруулна
сааруулна уур уцаар бодлоо хянах чадварыг
бид хадгалж үлдсэн тэр үед шинээр амнаас гарах
олдворыг
урьд нь хэд хэд салсан
хэд хэд дахисан
гэвч бүүр дордсон
бүр цэг тавьсан
бүтэхийг хүснэ
гэвч би зүснэ
гэнэт бид хөрсөн
бүр нэг мөсөн

тэгэхлээр ганц ганцаараа байсан дээр
өвдөглөх үед үргэлж дулаан байдаг найзын гэр
Гүйцэж өөрийгөө сайн чамд ойлгуулаагүй
мөртлөө чамайг намайг төгс мэдрэхийг
хүссэн тэнэг
гүйцэх өөрийг чи хай амар олдлох байлгүй
эргэж харахгүй алхаад ардаа үлдээ мөсөн хүнийг
дотор хүн мин намайг буц гэж бүү чи ятга
дуу дуусахад бүх юм дуусна энэ бол хамгийн сүүлчийн бадаг
намайг дурсах шалтаг болгон түймэрт шатаг
тэр хамгаас сайханыг олж өгөх хүнтэйгээ зүйрлэж мартаг /х2/

яг үнэнийг хэлхэд би...

Яг үнэнийг хэлхэд
Яагаад ч би чамд хайртай байгаагүй
Яахавдээ саваагүй зан гаргаж
Явах замын чинь эхэнд хамт байсан л байхдаа

намайгаа олоочээ


Хайрт минь чи намайгаа олоочээ
Хонгор чамайгаа хонон өнжин мөрөөддөхдөө
Холын тэртээх оддод хүртэл
Хүлээх сэтгэлээ хэлж үзлээ
Дэргэдүүр урсах усны долгион шивнэлээ
Дээгүүр нисэх жигүүртэн шувуудад дуулгалаа
хайрт минь намайгаа олоорой

Утгагүй үргэлжлэл2


Хагацалын зөгнөж хэлсэн зүүдэндээ итгэх минь яавдаа
Хаяад явсныг нь мэдсээр байж яах гэж хүлээв дээ би.

Хоёр зүрх


Хайртай гэдгээ хэлэхээр
Хайргүй хэмээн хариулах юм чиний зүрх
Хайрлахгүй байя гэхээр
Хайрлана гээд зөрөх юм миний зүрх
Хоёр зүрхний хүсэл иймээс
Хорвоо дээр би амьдраад яах билээ.

Утасдхыг чинь л...


Утасдхыг чинь удаан хүлээлээ би
Учирах тавилангүйдээ биш
Ухаан бодолд чинь л
Улиран суух тавилан л байсангүй дээ
Ирнэ гэчихээд ирэлгүй хүлээлгэх бүрт чинь
Ирэхгүйг чинь мэдсээр
Ингэтлээ би яагаад ...................

Би хүсээгүй ээ


Санахгүй байхыг хүсэвч санах л юмдаа чамайгаа
Харахгүй байхыг хүсэвч хайх л юмдаа чамайгаа
Уулзахгүй байхыг хүсэвч угтах л юмдаа чамайгаа
Бодохгүй байхыг хүсэвч бодох л юмдаа чамайгаа
Үнсэхгүй байхыг хүсэвч үгүйлэх л юмдаа чамайгаа
Салахгүй байхыг хүсэвч орхих л юмдаа чамайгаа

Хагацах гэж л...


Хагацах гэж л би
Хайрт минь чамайгаа хайрласандаа
Харцны минь гүнд
Харилцааны минь агууллагад
Хайрлах хайрын минь дотор
Хагацал нуугдаж байсныг
Хонгор чи минь хэрхэн анзаарах билээ

Утгагүй үргэлжлэл1


Хүмүүс хайрласнаас болж шаналдаг гэлцэх юм
Харин би л хайрлаагүйгээсээ болэ шаналах юм
Хүмүүс бодлоос болж шаналдаг гэлцэх юм
Харин би бодоогүйгээс болэ шаналах юм



Ямар эмэгтэй хадамд гаралгүй өтөлдөг вэ?


Судалгаанаас үзэхэд ихэвчлэн дээд боловсролтой, гоо үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд нөхөрт гарахгүй уддаг нь тогтоогджээ. Энэ нь мэдээж олон шалтгаантай.
Юуны өмнө тэд боловсрох албан тушаал ахих асуудлыг тэргүүнд тавьсан байдаг. Тиймээс эрчүүдийн зүгээс ирэх алив санал санаачлагыг хойшлуулах, хүлээзнэх сонирхол давамгайлах аж.

Ийм бүсгүйчүүдийн бага, идэр насны амьдрал голдуу ямар ч бэрхшээлгүй, бүгдийг бодож, төлөвлөсөн байдаг. Сайн сургууль өндөр цалинтай ажил, албан тушаалын шат, сайхан байшин гэхчлэн бүх зүйл схемийн дагуу явагддаг. Эр хүн ч энэ схемд нь орсон байдаг. Эрчүүдийн зүгээс ирэх анхаарал бахдалд сэтгэл ханасан, ийм л байх ёстой гэж боддог. Өөртөө хэт итгэлтэй ийм байдал хандлага нь нэг хүн дээр сонголт хийх, анхаарал төвлөрүүлэхэд нь саад болох нь бий.
ОЗолгүй дурлалын түүх тэдэнд харш юм. Ийм "дээгүүр" эмэгтэй голж хаяна гэдэг тэдний хувьд байж болзошгүй асуудал. Бодолд нь ч тийм юм байх ёсгүй. Гэтэл идэр залуу насандаа золгүй дурлалтай учрах нь тийм ч муу биш аж. Энэ нь яг салхин цэцэг өвчинтэй адил юм. Хэдий чинээ ийм зүйлтэй учирна төдий чинээ эмэгтэй хүн эрчүүдтэй харьцах туршлага сууж дархлааждаг.
Тэд сонголт хийх арганд суралцаагүй. Төлөвлөсөн эрчүүдээс өөр хувилбарын эсрэг хүйстэн тооцоонд нь бараг ороогүй байдаг нь мөн бэрхшээл үүсгэдэг аж. Амьдралд өө сэвгүй "Ханхүү" байдаггүй шүү дээ.
Мөн тэд эр хүний онцлогийг мэддэггүй. Эрчүүд гуйсан бүсгүйгээ хүлээх, хойшлуулах дургүй байдаг. Бараг бүгд тийм. Тэд өөр сонголт хийнэ.


Эх сурвалж нь:http://www.inet.mn

сонирхолтой шийдэл

хүн төрлөхтөн үнэхээр сонин содон зүйл сэтгэдэг шүү дээ тэдгээрийн нэгээхэн хэсгйиг уншигт танд толилуулж байна.
















Хайрт минь чи наддаа хайртай байгаагүй ээ


Хайрт минь чи наддаа хайртай байгаагүй ээ
Хайрлах сэтгэл чинь мөнх байсангүй
Холдоод явхыг чинь зөгнөөд байх шиг
Хоёр нүднээс минь гашуун нулимс урсах юм
Хайрт минь чи наддаа хайртай байгаагүй ээ
Хамтдаа байхдаа ч намайг мартаж
Холуур зөрөх гоёхон охидыг
Хоёр нүд чинь тольдон байдаг
Нэгэнт чи намайг хайрлахгүйгээс хойш
Нэгнийгээ зовоож хамт байгаад яах билээ
Хожмын өдөр жаргалтай явааг чинь харах л гэж
Хайрт чамаасаа хагацая даа
2010оны 1сарын30нд

Ер нь бол ийм л байна.

яагаад заавал бусдад сайхан харагдаж амьдрах шаардлагатай гэж? хүмүүс нэгнийгээ гаднаас нь харж дүгнэчихээд тэр нь зөв юм шиг аашлах юмаа. амьдрах сайхан гээд л байдаг сайхан нь яг юунд нь байдаг юм бол доо. өөрт минь сайхан санагдаж байгаа бүхэн бусдад тийм ч сайхан санагддаггүйг би мэднээ. гэхдээ тэглээ гээд тэр бүрийг би бусдад тулгадаггүй шиг бусад хүтүүс надад тулгахгүй байвал зүгээр л санагдах юм.

төвд аргаар өөрийгөө үнэлэх



http://share.gogo.mn/lN5oxdd0TQ51751301543659/Dalai-..ppsx







Энэ киног үзэх гэж ямар их хүлээвдээ. ашгүй нэг юм олчлоо.
та нар ч гэсэн татаж аваад үзээрээ.


Энд дараад тат. 2 хэсэг

Bebe Хулан 1000 шалтгаан



Энэ дууг сонсоод үзээрэй.

Миний сэтгэл ийм л байна.


Энэ байшинг нураагаад өөр байшин баримаар байна
Энэ замыг таглаад би шинэ зам гаргамаар байна
Эгчийнхээ үсийг хусаад, ахынхаа үсийг ургуулмаар байна
Ээж ээ би энэ орчлонг эргүүлмээр байна
Цас орж байхад ногоохон өвс ургуулмаар байна
Цаг хугацааг гэнэт долоовор хуруугаараа зогсоож
Үхлийг жинхэнэ амьдрал гэж нэрлээд
Үлдэж буй насаа намрын навчинд өгмөөр байна
Шунал хүслийн эзэн баймааргүй байна
Шувуу эсвэл шоргоолж болмоор байна
Ертөнцийн хойд захаас бүхнийг шинээр эхэлмээр байна
Ерөсөө энэ амьдралыг савандаж байгаад
Сайн гэгч нь угаамаар байна
Эх сурвалж нь: ББС

Хөгжилтэй сонжоо !!!


Хөгжилтэй сонжоо !!!
Ta Sylvester Tweety-г гүйцэх хүртэл дээрх зургийг анхааралтай ширтээрэй ! Тэгээд гүйцмэгц хулганаараа доош гүйлгэн үзнэ үү.















Энэ бол таныг хэр тэнэг болохыг cорих тест байлаа. Дээрх зургийг хэр удаан ширтсэн бэ ?
1. 0-2 сек танд найдвар байна шүү
2. 2-5 сек та уурлах хэрэггүйдээ жаахан удаавтар уншдаг л хүн байгаа биз тиймээ хэхэ
3. 5-10 сек сайн байна уу ноён/хадагтай анааш !!!
4. 10-30 сек таны тархи дундаж тасалгааны цэцэгний ургах хурдтай адилхан байна шүү
5. 30-60 сек ном сайн уншиж бай нөхөр минь. Ном уншвал ухаан тэлнэ :р
6. 1минутаас дээш таньтай юу ч ярих вэ дэ.
Эх сурвалж:http://www.call.mn/

Илтгэл тавих гэж байгаа хүмүүст хэрэг болох байхаа...

Picture Гадаад үзэмж
Гаднах төрх байдал, хувцаслалт болон биеэ авч яваа байдал нь хүмүүс маш их нөлөөлнө. Хүмүүсийн өмнө гарахаас ичих, санаа зовох нь сонсож буй хүмүүст тааруу сэтгэгдэл төрүүлнэ. Тиймээс та гадаад төрхөндөө ихээхэн анхаарал хандуулах хэрэгтэй. Таныг сонсох хүмүүсийг хүндэтгэх хэрэгтэй гэсэн үг юм.


Хүн ярьж байхдаа хүмүүст өөрийн бодол саналаа 3/1-ийг үгээр харин 3/2-ыг нь бусад үйл хөдлөлөөр ойлгуулдаг байна. Олны өмнө гарч илтгэл тавина гэдэг таны хувьд хэцүү байвал та дараах алхмыг хийгээрэй.

Өөрийн болгох
Та ухаж ойлгуулж, хамгаалах гэж буй сэдвээ өөрийн болгосон байх ёстой. Сэдвийнхээ талаар хамгийн сүүлийн үеийн мэдээлэл болон түүхэн үйл явцыг нь ч судлах хэрэгтэй. Нарийн судалсны үр дүнд таны илтгэл дээд зэргийн сайн болох юм. Танд ямар нэгэн асуулт тавихад бүдрэхгүй л байх хэрэгтэй.

Жишээ тат
Өөрийн ярьж буй сэдвийнхээ хүрээнд жишээ татаж, сэдвийн талаарх бусад хүмүүсийн санаа бодол, дүгнэлт, судалгаа статистик зэргийг ашиглах хэрэгтэй. Таныг сонсож буй хүмүүсийн бодол санааг сайн судалж, дургүйцлийг нь төрүүлэхгүй байх хэрэгтэй. Түүний оронд тантай санаа нийлэх хэсгээс нь эхлэх хэрэгтэй.

Бодлоо чөлөөлтэй илэрхийлэх
Сонсогч санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх ёстой. Байнгын харилцан ярьж байвал таны ойлгуулж хэр өөрчлөлт гарч байгаа нь мэдэгдэнэ. Та өөрийн ярьж байгаа сэдэвтээ итгэл төгс, мөн нээлттэй байх нь хүмүүсийн эргэлзээг хурдан арилгахад нөлөөлнө. Ярианы төгсгөлд ерөнхий утга агуулгыг бататгасан дүгнэлт юм уу товчлол хийх хэрэгтэй.
http://medleg.weebly.com/

АНУ-д суралцахыг хүсч буй хүмүүст зориулан сургуулиа хэрхэн сонгох талаар зөвлөж байна.

Аль болох эртхэн… Та зайлшгүй өгөх шалгалтуудад хэр зэрэг бэлтгэлтэй байгаагаас хамааран сургуулиа 12-17 сарын өмнөөс хайж эхлээрэй. Хэрэв шалгалтаа сайн өгөх хангалттай бэлтгэлтэй, эсвэл шалгалтуудаа өгч хангалттай оноо авсан бол 12 сарын өмнөөс хайж эхэлж болно. АНУ-ын сургуулиудад хандаж, материал явуулаад, түүндээ хариу авах процесс нь хагас жилээс бүтэн жил хүртэл үргэлжилдэг учир аль болох эртнээс судлаж, хайж эхлэх хэрэгтэй.
Ихэнх сургуулиуд 9-р сарын намрын семестрт (Fall) суралцах өргөдөлийг 2-4-р сард, харин 1-р сард эхлэх хаврын семестрийн өргөдөлийг 5-6-р сард авч дууссан байдаг. Тиймээс аль болох эртхэн гэж танд зөвлөе.

Сургуулиудаас юу хайх хэрэгтэй вэ? Энэ нь таны зорилго болон сонирхлоос хамаарна. Ямартай ч дараах зүйлүүдийг харгалзахад зүгээр. Үүнд:
1. Сургуулиудын шатлал, зэрэглэл (ranking). Сургуулийн зэрэглэл нь та тухайн сургуульд сурвал ямар хэмжээний чанартай боловсрол эзэмших, бас хэдий хэмжээний цалин, өндөр албан тушаалд хүрч болох вэ гэдгийг харуулах гол үзүүлэлт.

Тухайлбал, АНУ-д сургуулиудыг хэрхэн зэрэглэдэг аргын талаар хэдэн үг хэлвэл:
• Сургуулийн ерөнхий зэрэглэл (ranking) нь тус сургуулийн бүх салбар сургууль нэр хүндтэй, чанартай гэдгийг илэрхийлэхгүй. Хэрэв та бизнесийн мастерийн сургалтад суух гэж байгаа бол сургуулийн ерөнхий зэрэглэл биш харин хөтөлбөрийн тусгай зэрэглэлийг харахыг зөвлөе. Тухайлбал, Stanford-ын их сургууль ерөнхий зэрэглэлээрээ дэлхийд №2-т жагсдаг ч бизнесийн хамгийн шилдэг хөтөлбөртэй нь Northwestern, Chicago, Pennsylүania-ийн их сургуулиуд байх жишээтэй.
• Өндөр зэрэглэл танд боловсролын болон мэргэжлийн амжилт авчирна гэсэн баталгаа биш. Таны амжилт таны хүч хөдөлмөрөөс л хамаарна.
• Сургуулийн зэрэглэл туйлын үнэн биш. Зэрэглэлийн системийн талаар гомдол олон ирж байсан удаа бий.

2. Байрлал Сургуулийн байрлал маш чухал. Хамгийн наад зах нь ажил эрхлэх боломж байрлалаас ихээхэн хамаардаг. Хэрэв таны сургууль үйлдвэрүүдтэй ойрхон бол танд оюутан байхдаа ажиллах боломж их. Та компьютер, программын чиглэлээр ажиллах сонирхолтой бол Калифорнид байрладаг Силикон Вэллид ойрхон сургуулийг сонговол зүгээр. Харин шоу бизнес, урлагийн салбарт хүчээ үзэх бол эргэлзэлгүйгээр Лос Анжелест сурах нь тохиромжтой. Нью-Йорк хот бол санхүү, даатгал, хэвлэлийн үйлдвэрлэл эрхэлдэг компаниуд ихээр төвлөрсөн газар. Харин Техаст хими, физикийн инженерүүд, геологичдыг ажиллуулдаг нефтийн үйлдвэрлэл хөгжсөн гэх мэт онцлогуудтай.

3. Найзууд Монголчууд Америкт олноор байдаг гэдгийг та дуулсан бизээ. Одоогийн байдлаар Сан Франциско, Вашингтон, Денвер зэрэг хотуудад хамгийн их төвлөрөөд байна. Мөн олон үндэстэн холилдсон, харьцангуй эрх чөлөөтэй, гадаадууд ихээр суурьшсан газрууд нь Лос Анжелес, Нью-Йорк, Чикаго, Сиэтл гэх мэт бий. Нью Йорк, Сан-Францискод томоохон хэмжээний хятад хорооллууд, Лос Анжелест Солонгос, Тайланд хорооллууд байх жишээтэай. Харин Хьюстон болон өмнөд Калифорнид испаничууд суурьшсан байдаг. Хэрэв та эдгээр хотуудад ойрхон амьдардаг бол танд гадаадын хоол хүнс маш хялбар олдох юм.

4. Цаг уур ба байгалийн гамшиг Америк бол маш том улс бөгөөд бүс бүр өөр цаг ууртай. Невада, Аризона цөлөрхөг, харин Хавай ба Флорида муж бүтэн жилийн турш дулаан ба чийглэг уур амьсгалтай, Миннесотад өвөлдөө –30С хэм хүртэл хүйтрэх жишээтэй. Байгалийн гамшиг мөн л ялгаатай. Калифорнид газар хөдлөлт элбэг бол Зүүн хойд мужуудад суулийн хэдэн арван жил хүчтэй цасан шуурга болж хүний амь үрэгдэх нь олон болсон, харин Флорида, Жоржиа, Өмнөд Каролинад байнга далайн шуурга дэгддэг.

5. Арьс өнгөний ялгаварал Үнэндээ арьс өнгөний ялгаварал дэлхийн бүх өнцөгт байдаг гэдгийг та бид мэднэ. Эрх чөлөөт Америкт ч ийм зүйл бий. Гэхдээ хэрэв та том хотод, тухайлбал, Нью-Йорк, Чикаго, Лос Анжелес зэрэг хотуудад сурах бол энд арьс өнгөний ялгаварал харьцангуй бага, харин Өмнөд мужуудад сурвал их байдаг гэдгийг мэдрэх болно.

6. Эрдэмтэн, багш нарын бүрэлдэхүүн Хэрэв та докторантурт сурах бол факультетаа маш нарийн судлаарай. Диссертаци бичихэд эрдэмтэн багш нарын зөвөлгөө маш хэрэгтэй болох бөгөөд судалгааны сэдэвтэй чинь холбоотой багштай факультетийг сонгох хэрэгтэй. Ингэхдээ нэг оюутанд ногдох багш, профессорын тоог анхаараарай. Хэрэв энэ тоо хангалтгүй байвал тэр хэмжээгээр танд тавих анхаарал, багштайгаа харьцах, зөвөлгөө авах боломж буурна гэсэн үг.

7. Төлбөр Ерөнхийдөө хувийн сургуулийн төлбөр нь улсын сургуулийнхаас илүү өндөр байдаг. Гэхдээ та сургуулийг өндөр төлбөртэй гэсэн шалтгаанаар жагсаалтаас хасаж болохгүй. Танд санхүүгийн туслалцаа эсвэл тэтгэлэг олдож магадгүй юм шүү. Зарим сургуулиуд гадаад оюутнуудад төрөл бүрийн санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Сургуулиас гадаад оюутнуудынхаа дунд зарладаг санхүүгийн тэтгэлэг нь ихэвчлэн эрдэмтэн багшийн туслах багшаар ажиллуулж, төлбөрийнх нь тодорхой хувийг чөлөөлөх, эсвэл сар бүрийн цалин олгох хэлбэрээр байдаг. Гэхдээ тухайн сургуулийг төгссөн нэр хүндтэй төгсөгчийн нэрэмжит шагнал, стипенд гэх мэт сард 1500-2500 хүртэл ам.долларын төрөл бүрийн жижиг тэтгэлэгүүд ч бий. Эдгээрт аль болох эртхэн хандах нь чухал байдаг.

8. Курс, хичээлүүд Зарим сургуулиуд хичээлийн тогтсон хөтөлбөрийг санал болгодог бол зарим нь нэлээд бие даасан хөтөлбөрийг санал болгодог. Та санал болгодог хичээлүүд, хөтөлбөрийн талаарх мэдээллийг агуулсан каталогийг ямар ч сургуулийн вебсайтнаас татаж авах боломжтой.

Эдгээр 8 шалгуур үзүүлэлт бол хамгийн чухал нь гэж ойлгож болно. Мөн эдгээрээс гадна маш олон шалгуур үзүүлэлт байж болно. Тухайлбал, байрны зардал, нөхцөл, сургуулийн орчин, кампус, сургуульд суралцагч оюутнуудын хүйс, нас, шашин шүтлэг, номын сан, компьютерийн лаборатори, эрдэм шинжилгээний лабораторийн хангамж гэх мэт. Зарим төвөөс зайдуу байршилтай муж, хотуудад шашны байдлыг нь ихээхэн харгалзаж сургуульдаа элсүүлэх бодлого баримталдаг сургууль ч бий. Ийм сургуульд ихэвчлэн Христийн шашны аль нэг урсгалыг баримтлагчид түлхүү сурдаг, үүнийгээ дагаад нийгмийн гарал, боловсролын түвшин зэргээрээ арай онцлогтой болсон байдаг.

Ихэнх сургуулийн вебсайтнаас та тухайн сургуулийнхаа онцлогийг мэдэж авч болно. Сургуулиа сурталчилахын тулд “Яагаад манай сургуулийг сонгох хэрэгтэй вэ гэвэл…?” гэсэн утга бүхий хэсэг заавал оруулсан байдаг. Энэ хэсгээс та тус сургуульд суралцахын давуу талыг богино хугацаанд мэдэж авч болно. Ингээд, АНУ-ын бакалаврын хөтөлбөр бүхий 3000 гаруй их сургууль, магистрын хөтөлбөр бүхий 1000 гаруй их сургуулиас өөртөө тохирох хөтөлбөрийг сонгох сонголт тань мэргэн байх болтугай гэж ерөөе!

Эссе хэрхэн бичих вэ?


Гадаадын ялангуяа Америкийн их, дээд сургуулийн өргөдлийн маягтыг бүрдүүлэхэд эссе буюу зохион бичлэг бичих шаардлага зайлшгүй гардаг. Эссе буюу зохион бичлэг нь таныг элсэлтийн шалгалтын комиссын гишүүдэд танилцуулах чухал боломж олгож буй хэрэг юм. Их дээд сургуульд өргөдөл гаргагчид ихэнхдээ зохион бичлэгээ албан ёсны, мэргэжлийн үг хэллэгтэй, өөрийн зорилгоо зөв тодорхойлсон байх ёстой гэж боддог.


Энэ нь магистр болон түүнээс дээш шатанд суралцагсдын хувьд анхаарах ёстой асуудал боловч баклаврын шатанд суралцагсдын хувьд зохион бичлэгтээ өөрийгөө хувь хүний талаас нь илүү танилцуулж бичих хэрэгтэй байдаг.
Жишээлбэл: таны амьдрал эсвэл таны үзэл бодолд хамгийн их нөлөө үзүүлсэн хүний тухай, эсвэл чөлөөт цагаа хэрхэн яаж өнгөрүүлдэг тухай бичвэл зүгээр.

Учир нь: Америкийн их, дээд сургуулиудын элсэлтийн шалгалтын комиссын гишүүд зөвхөн хичээлийн дүн, шалгалтын оноо харахаас гадна, өргөдөл өгөгчийг хувь хүн талаас нь мэдэхийг хүсдэг. Мөн өөрийн хүрсэн амжилт, бүтээсэн зүйлийн тухай, жишээлбэл оролцож байсан уралдаан, олимпиад, эзэлсэн байр, шагналын тухай эсвэл сайн дурын ажил хийж байсан зэргээ дурдах нь зүйтэй. Харин өөрийгөө хэт төвийлгөн магтах эсвэл нэмж зохиож бичих нь зохимжгүй.

Та эссегээ яаж бичих вэ?
1-р алхам: Бичихээсээ өмнө эхлээд юу бичихээ сайтар бод. Ингэхдээ бүтэц, зохион байгуулалт, дэс дараалал зэргийг үл хайхран бодол санаандаа байгаа бүхнээ цаасан дээр буулга. Бичсэн зүйлээ утга санаагаар нь хооронд нь холбож үз. Дэс дараалал, логикийг анхаар. Одоо бичсэн зүйлийнхээ утга санааг анхааран тухайн эх болгон дээр нарийвчлан ажилла. Бүгдийг дахин эхнээс бич.
2-р алхам: Эхний хэсэг Энэ хэсэгт та эссе буюу зохион бичлэгийнхээ товч утга, ерөнхий төлөвлөгөөг тусгаарай. Эхний хэсэгт эссений товч агуулгыг тусгаж өгвөл уншигчдад ерөнхий утга санааг түргэн ойлгож, үргэлжлүүлэн уншихад хялбар болдог. Тийм учраас та эхний хэсгээ аль болох сонирхолтой, анхаарал татахуйц болгохыг хичээгээрэй.
3-р алхам: Их бие Их биеийн хэсэг бүр нь өөрийн агуулгыг хадгалсан өгүүлбэрээр эхэлдэг бөгөөд энэ өгүүлбэр нь ямагт шинэ санаа агуулсан байх ёстой. Дараа нь энэхүү өгүүлбэрийн утга санааг тодруулсан янз бүрийн жишээ, тайлбар, тоо баримтыг нэмж оруулна.
4-р алхам: Дүгнэлт Зохион бичлэгийнхээ энэ хэсэгт дээрхи бичсэн зүйлийнхээ талаар дүгнэлт гарган бичих хэрэгтэй.
5-р алхам: Засвар хийх Та зохион бичлэгээ бичиж дуусгаад чангаар өөрөө өөртөө уншаад үз. Хэрэв та зохиогч биш, харин уншигчийн байрнаас хандвал өөрийн алдаагаа илүү амархан олох болно.

Сайн эссе ямар байх вэ?
• Хялбархан уншигдаж, амархан ойлгогддог зохион бичлэгийг сайн эссе гэж дүгнэдэг. Таны зохион бичлэгийн гол санаа тод гарсан байх ёстой.
• Эссе нь зохиогчоо хувь хүний талаас нь харуулж чадсан байх.
• Эхлэл ба төгсгөл нь ойлгомжтой бөгөөд утга санаа нь логик холбоотой байх.

Компьютараа вирусээс хамгаалах

Kомпьютерийн аюулгүй байдлыг хангах талаар бидний авч чадахуйц үйлдлүүд байдаг. Эдгээр үйлдлүүд нь ерөнхийдөө 2 үндсэн хэсэгт хуваагдана.
1. Хэрэглээний аюулгүй байдал: Компьютер дахь програмуудын аюулгүй байдлыг хангах үүнд: Internet Explorer, Microsoft Office, Netscape, Outlook express зэрэг үндсэн програмууд орно.
2. Үйлдлийн системийн аюулгүй байдал: Үйлдлийн системийнхээ аюулгүй байдлыг дээшлүүлэх
Доорх зөвлөгөөнүүдээс үйлдэл болгон дахь дэлгэрэнгүй мэдээллийг авснаар та компьютераа вирусдэхээс сэргийлэх боломжтой.

Хэрэв таны компьютерт:
• Компьютер ба интернэт холболт удаан байх
• Үл мэдэгдэх Вебсайтууд гарч ирэх
• Програмын доголдол гарах, тайлбаргүй алдаа заах ( хэдийгээр шинэ суулгалт хийсэн ч)
• Системын функцууд ажиллагаагүй болох (Control Panel, Task Manager, Internet Explorer)
Хэрвээ ийм бэрхшээлүүд байгаа бол таны компьютер вирусдсан байх магадлалтай ба дараахь алхамуудыг яаралтай хийх хэрэгтэй.

Алхмууд
• Вирус мөн эсэхийг шалга
Юун түрүүнд та хэвийн бус байгаа системын үйлдэлүүдыг жагсаан энэ нь тоног төхөөрөмж дахь эвдрэл болон hardware-дахь доголдол асуудлаас болоогүй эсэхийг нягтлан шалга. Зарим хүмүүс софтверийн алдааг жишээлбэл Outlook Express хэвлэгчийн алдааг вирус хэмээн буруу оношлодог. Түүнчлэн бүртгэлийн (registry) буюу install хийгдсэн хийгдээгүй олон програмуудаас болж алдаанууд ихээр заадаг болохыг сануулахад илүүдэхгүй биз.
• Anti-virus програмаа ажиллуул.
Орчин үеийн вирусууд anti-virus програмаас нуугдаж чаддаг болсон Norton Antivirus болон Mcafee энэ тал дээр сул талтай нь харагддаг.
1. System Restore оролтоо болон Интернэтээ шалга
• System Restore-оо шалгаж, баруун товчоо дарж миний компьютерийн (My computer) сонголтоос properties-ийг дарж System Restore оролтын бүх drive-уудыг унтраа.
• Шинэ anti-virus программ суулга.
- AVG,
- Avast
- Spybot Search & Destroy
- Webroot Spysweeper эдгээр нь үнэгүй татаж авах боломжтой ба вирусыг шалгахаа түр азнаарай!

Ингээд компьютераа дахин асааж унтраана. Асах явцад нь F8-ийг дарж өг. Ингээд та аюулгүйн меню-г идэвхжүүлснээр anti-virus програмаас нуугдсан байсан вирусуудыг илрүүлчихлээ.
2. Вирусын програмаа ачааллуулж вирусуудыг устга

Firewall

Firewall гэдэг нь сүлжээнд холбогдсон компьютерт гаднаас ямар нэг электрон байдлаар халдах тохиолдолд хамгаалалт нь ажиллаж эхэлдэг программ юм. Үүн дээр ямар нэг байдлаар ажиллах зарчмыг нь зааж өгөөд ямар ямар сүлжээг хянах, хянахгүй эсэх талаас тохиргоо хийн ажиллуулж болдог юм.

Энэхүү программ нь Firewall буюу галын хана гэдэг нэртэй юм. Энэ нь галын хана адил тухайн нэг тасалгаанаас буюу нэг хөрш мэдээллийн баазаас нөгөө мэдээллийн бааз руу гал халдахгүй байхаар буюу вирус, сүлжээний үл мэдэгдэх хор хөнөөл учруулах мэдээллүүд орж ирэхээс сэргийлдэг юм.

Firewall-ийн олон төрлүүд байдаг. Энэ нь сүлжээний хэлбэр, холболт зэргээс хамаарна.

Эх сурвалж: http://medleg.weebly.com

Хүрхрээ сүлжээс

Эрвээхэйн сүлжээс

Зүрхэн хумсны будалт

Энийг Ганчи-д

маш гоё

Neon Color Block Nails

Валентиний өдрийн хумсны манекур

Эрвээхэйн хээтэй хумс

Song Hye Kyo-н Үсний сүлжээс

Хоёр сэтгэлийн дундаас хайр ундарна


Чамд зориулаагүй бусдын хайр луу бүү гараа дүрээч охид бүсгүйчүүдээ. Миний Монголын эмэгтэйчүүд уужим сайхан сэтгэлтэй, ухаалаг тэвчээртэй зантай. Охид бүсгүйчүүд минь нэг, хоёрдохоо хэзээ ч бүтэхгүй хайртай учирч болно. Бусдын хайрыг хүндлээд явбал гурав дахь удаагаа жинхэнэ хайр чинь чамайг хүлээж байх болно.
Хоёр сэтгэлийн дундаас хайр ундарна
Хоёр биений дундаас амьдрал ургана

2 минутад үсээ хэрхэн янзлах

Sexy smokey Eyes

ЭНЭ БОЛ ЖИНХЭНЭ ХАЙР


Эмнэлэгт хүнд өвчтэй нэг охин хүргэгдэж ирсэн юм. Түүнийг аврах ганц арга бол таван настай дүүгээс нь цус сэлбэх явдал байлаа. Учир нь дүү нь хэдэн жилийн өмнө яг тийм өвчин тусаад азаар эдгэж байсан болохоор түүний цусанд энэ өвчний нянг устгах дархлаа тогтсон байсан юм байх. Эмч таван настай хүүд учрыг нь хэлээд эгчдээ цус өгөх эсэхийг нь асуужээ. Хүү бодож бодож. Үнэхээр эгч минь эдгэх юм бол би цусаа өгнө өө гэжээ. Ингээд цусаа өгч. Эгчтэйгээ зэрэгцээд орон дээр хэвтэж байхдаа хүү эгчрүүгээ харан нэг л дотно инээмсэглэж байжээ. Охины царайд улаа бутран ирэх үед харин хүүгийн царай цайж эхлэв.
Эмч зүгээр үү хүү минь гэж асуухад хүү: - Эмч ээ би тэр дороо л үхэх үү? гэж асуужээ. Хүү эмчийн хэлснийг буруу ойлгосон байжээ. Тэрээр эгчдээ бүх цусаа өгөөд өөрөө үхнэ гэж ойлгосон байв. Гэсэн хэдий ч хамгийн гайхамшигтай нь тэрээр эгчдээ цусаа өгөхийг хүлээн зөвшөөрсөн явдал байв. ЭНЭ БОЛ ЖИНХЭНЭ ХАЙР

Стефан Цвейг-“Танихгүй эмэгтэйн захидал”

Уулын амралтад гурав хоног амраад Вена хотод өглөө эрт буцаж ирсэн нэрт зохиолч Р... галт тэрэгний буудлаас сонин худалдан авч сар өдрийг нь харахдаа өнөөдөр өөрийнхөө төрсөн өдөр гэдгийг гэнэт санав.

Нэг л мэдэхэд дөчин нэг хүрлээ дээ гэж бодохдоо хөөрч догдолсон чүгүй, гун ьж гутарсан ч үгүй сониноо шажигнуулан эвхээд хөлсний тэрэг зогсоон гэр лүүгээ явлаа. Зарц нь түүнийг эзгүй хойгуур ирсэн болон утсаар ярьсан хүмүүсийн тухай ярингаа тавиуртай захидал цахилгаануудыг авчирч өгөв. Зохиолч захидлуудыг залхуу нь хүрсэн янзтай задлан үзэж, хаягийг нь унших зуураа дэндүү зузаан санагдсан үл таних эмэгтэйн захиаг хажуу тийш нь тавилаа. Тэрээр зөөлөн сандалд тухлан суугаад зарцынхаа авчирсан цайг ууж, тамхи татангаа сонин уншиж, дараа нь өнөөх захидлыг задлав. Энэ нь захидал гэхээсэн илүү гар бичмэлтэй төстэй, бараг гуч шахам хуудас танихгүй эмэгтэй хүний гараар яарч сандран муруй хазгай бичсэн зүйл байсанд Р... өөрийн эрхгүй дугтуйд нь дагалдах зурвас байгаа үгүйг үзэхэд дугтуй нь юу ч үгүй хоосон, тэр ч бүү хэл ямар нэгэн нэр, гарын үсэг, буцах хаяг ч байсангүй. Зохиолч гайхалтай юм хэмээн өөртөө хэлээд захиаг уншиж эхлэв. Намайг хэзээ ч танихгүй чамдаа гэж эхэлсэн ядахдаа мэндийн үг ч үгүй захиаг их л гайхашран цааш уншлаа. Хэнд хандсан байж таарах вэ, надад уу эсвэл өөр хүнд үү? Энэ л асуулт зохиолчийн сонирхлыг хөдөлгөж, үргэлжлүүлэн уншихаар шийдлээ.



...
Нэмж хэлэхэд саяхан Тэнгист нээлтэй хийсэн "Үл таних эмэгтэй" киноны зохиол юм шүү тэгэхлээр зохиолыг нь уншчихаад киног нь үзэрэй.Татаж аваад үргэлжлүүлэн уншаарай.

ЗАЛУУ ХҮНИЙ ЗААВАЛ ДАГАХ 5-Н ДҮРЭМ


1-р дүрэм: Эх дэлхийгээ хайрла, Энэ бидний гэр.

2-р дүрэм: Бие биеэ дэмж, Бид нэг МОНГОЛ.

3-р дүрэм: Үргэлж суралц, Тэр чиний амжилт.

4-р дүрэм: Цаг барь, Тэр чиний боломж.

5-р дүрэм: Ямагт ялагч бай, Тэр бол Чи.


НИЙГМИЙН АРДЧИЛАЛ МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО

http://namzh.mn/

Миний Зурвас



Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр юм байна ш дээ. Манай найзууд ер нь ямар нэгэн баяр болохоор л ёс болсон мэт бие биедээ шүлэг илгээнээ. Хааяа тэр нь давтагдана ш дээ. ккк

Өнөөдөр надад сэтгэл гаргаж мэнд хүргэсэн найзууддаа үнэхээр их баярлалаа


1.Амьд байгалийн гоо үзэсгэлэн
Ариун хайрын онгон шүтээн
Аз жаргалын нандин хэлхээ
Алив бүхний дээд эрдэнэ /энэ шүлгийг Ч.Б-13:37,

2.Өөрөөсөө гэрэлтэх Ундрам чулуу мэт Үзэгслэнгээрээ гайхуулж яваарай./Н.Х-10:04/

3.Өвөл бүрийн гоёл цас хаялах тоогоор
Өнгөрүүлсэн бүхэн дурсамж болон өнгөрөх тоогоор
Үхэл амьдралын бяцхан заагт
Үнэн сэтгэлээсээ ганцхан чамд мэндилж байна./Б-10:46/

4.Ганцхан үгэнв нь гал байдаг
Гарын илчинд нь нар байдаг
Бүсгүй хүнтэй дэлхий бүтэн байдаг
Бүсгүй заяа түшсэн эр хүн уяхан байдаг./Д.Д-13:32/

5. Үлгэрийн сайхнаар бүүвэйлсэн
Үдшийн саран аниадаа
Хамтдаа туулах хорвоогийн
Хамгийн сайн сайхныг хүсье./Б-10:01/

6.Оюуны илчээр гэгээ хайрлая
Оддын тоогоор инээд хайрлая
Цэцгийн баглаатай хайр бэлэглэе. /Туул-13:58/

Хайрыг алдсан хүн гэмт хэрэгтэн

TATU "Мальчик-гей"



Смотришь нежно,
Ждешь его вниманья.
Чувства те же,
Но не понимаю
Сколько можно
Жить, любя, украдкой.
Очень сложно
Скрыть твои повадки,
Очень трудно
Скрыть мои страданья.
Очень, очень, очень, очень
Неприличное желанье.

Мальчик-гей, мальчик-гей
Будь со мной понаглей.
От стыда не красней,
Мальчик-гей, мальчик-гей.
Положи на друзей,
Мальчик-гей, мальчик-гей.
От меня,
Мальчик-гей-гей...

Слезы душат,
Мысли жить мешают.
Трудно слушать.
Нет, не понимаю.
Да, я знаю все твои секреты.
Как ты терпишь твердые предметы?
Все же знаю - это безнадежно,
Но мечтаю, таю-таю-таю-таю-таю-таю...

Мальчик-гей, мальчик-гей
Будь со мной понаглей.
От стыда не красней,
Мальчик-гей, мальчик-гей.
Положи на друзей,
Мальчик-гей, мальчик-гей.
От меня,
Мальчик-гей-гей...

Мальчик-гей, мальчик-гей
Будь со мной понаглей.
От стыда не красней,
Мальчик-гей,.мальчик-гей.
Положи на друзей,
Мальчик-гей, мальчик-гей.
От меня,
Мальчик-гей-гей...

23:45 и инфинити - Кроме Тебя



Вроде недавно познакомились с тобой,
А уже так сильно манит к тебе...

Кроме тебя у меня никогда никого не будет и это точно,
Кроме тебя у меня никогда никого не будет и это точка

Закрыв на все глаза мой взор устремился только на тебя-моя родная
Я смотрю на тебя из далека, ведь ты прекрасна - само обаяние
Знаешь, любимая, нет ничего прекрасней тебя, твоих уст очертаний
День за днем летит, но мы вдвоем, мы вдвоем, мы вдоем
Эй, бэйба, мы будем вдвоем, все для тебя - моя родная
Эти-облака, эти-небе­са, смотрят на тебя и улыбаются
Я не могу устоять пред тобой, я не хочу уходить от тебя
Я хочу быть только с тобой
Взглядами нежными взор заливается, сердце от стука чуть не взрывается,
Солнечным светом, сиянием глаз мне нужен только лишь один шанс
Хэй, детка, взгляни мне в глаза, я хочу посмотреть на тебя
Судьба принесла мне ангела на крыльях, ангела на крыльях,
ан­гела на крыльях


Кроме тебя у меня никогда никого не будет и это точно,
Кроме тебя у меня никогда никого не будет и это точка.

Эрдэнэтунгалаг - Дуулж л явахаас даа

Solnyshko Andrei Gubin

Дуртай дуу гэж хэлж болно шүү

Монгол эмэгтэйд


Өлгийн зөөлөн бүүвэй сэтгэлээс тань уянгалсан
Өргөлийн цагаан сүү гараас тань цацарсан
Өглөгийн дээд хайр зүрхнээс тань ундарсан
Өрх гэрийн жаргал сэтгэлээс тань гэрэлтсэн
Айл гэрийн бурхан, амраг ханийхаа түшиг
Алаг үрсийнхээ наран болсон
Сайхан эх орны минь
Саран гоо бүсгүй таньд
Тоонот гэр нь аз жаргалаар дүүрэн
Торних үрс нь эрүүл чадалтай
Эрхэлсэн ажил нь өөдрөг бүтэмжтэй
Сэтгэлийн жаргалтай, итгэлийн галтай байхыг хүсч
Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе.

Эмэгтэйчүүдийн баярын мэнд.


Ганган хээнцэр алхаанд тань уулс хүртэл мэхийж
Гал улаан урууланд тань чөтгөр хүртэл шунаж
Инээхэд тань цэцэгс дэлгэрч
Ичингүйрэхэд тань эрчүүд уярдаг
Эрхэмсэг гоо хатагтай
Эгэл биш, эрдэнэ шиг найзууд та бүхэндээ
Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд дэвшүүлье!
Энд дараад ил захидал үзнэ үү?
Энэ ил захидлыг би хийгээгүй шүү.
МОНГОЛЫН ЗАЛУУ ПРОГРАМИСТУУДЫН ХОЛБОО

Зүгээр л...


Амьдрал чамд уйлах зуун шалтгаан өгвөл
Чи амьдралд инээх манган шалтгаан буйг харуулаарай.

Эхний ч юм шиг дараахи ч юм шиг post маань энэ байна.


Сайн байна уу?
Энэ гайхалтай өдрийг миний дуншаа блог нэг юм мэндэллээ. Гэхдээ бичлэг энэ тэр бичиж эхлээд олон олон сэтгэгдэл авах хаа байсан юмбдээ. Одоо завсарлаж байгаа болохоор энэ тэрийг эрэгцүүлээд л суужийна.