Ямар эмэгтэй хадамд гаралгүй өтөлдөг вэ?


Судалгаанаас үзэхэд ихэвчлэн дээд боловсролтой, гоо үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд нөхөрт гарахгүй уддаг нь тогтоогджээ. Энэ нь мэдээж олон шалтгаантай.
Юуны өмнө тэд боловсрох албан тушаал ахих асуудлыг тэргүүнд тавьсан байдаг. Тиймээс эрчүүдийн зүгээс ирэх алив санал санаачлагыг хойшлуулах, хүлээзнэх сонирхол давамгайлах аж.

Ийм бүсгүйчүүдийн бага, идэр насны амьдрал голдуу ямар ч бэрхшээлгүй, бүгдийг бодож, төлөвлөсөн байдаг. Сайн сургууль өндөр цалинтай ажил, албан тушаалын шат, сайхан байшин гэхчлэн бүх зүйл схемийн дагуу явагддаг. Эр хүн ч энэ схемд нь орсон байдаг. Эрчүүдийн зүгээс ирэх анхаарал бахдалд сэтгэл ханасан, ийм л байх ёстой гэж боддог. Өөртөө хэт итгэлтэй ийм байдал хандлага нь нэг хүн дээр сонголт хийх, анхаарал төвлөрүүлэхэд нь саад болох нь бий.
ОЗолгүй дурлалын түүх тэдэнд харш юм. Ийм "дээгүүр" эмэгтэй голж хаяна гэдэг тэдний хувьд байж болзошгүй асуудал. Бодолд нь ч тийм юм байх ёсгүй. Гэтэл идэр залуу насандаа золгүй дурлалтай учрах нь тийм ч муу биш аж. Энэ нь яг салхин цэцэг өвчинтэй адил юм. Хэдий чинээ ийм зүйлтэй учирна төдий чинээ эмэгтэй хүн эрчүүдтэй харьцах туршлага сууж дархлааждаг.
Тэд сонголт хийх арганд суралцаагүй. Төлөвлөсөн эрчүүдээс өөр хувилбарын эсрэг хүйстэн тооцоонд нь бараг ороогүй байдаг нь мөн бэрхшээл үүсгэдэг аж. Амьдралд өө сэвгүй "Ханхүү" байдаггүй шүү дээ.
Мөн тэд эр хүний онцлогийг мэддэггүй. Эрчүүд гуйсан бүсгүйгээ хүлээх, хойшлуулах дургүй байдаг. Бараг бүгд тийм. Тэд өөр сонголт хийнэ.


Эх сурвалж нь:http://www.inet.mn

сонирхолтой шийдэл

хүн төрлөхтөн үнэхээр сонин содон зүйл сэтгэдэг шүү дээ тэдгээрийн нэгээхэн хэсгйиг уншигт танд толилуулж байна.
















Хайрт минь чи наддаа хайртай байгаагүй ээ


Хайрт минь чи наддаа хайртай байгаагүй ээ
Хайрлах сэтгэл чинь мөнх байсангүй
Холдоод явхыг чинь зөгнөөд байх шиг
Хоёр нүднээс минь гашуун нулимс урсах юм
Хайрт минь чи наддаа хайртай байгаагүй ээ
Хамтдаа байхдаа ч намайг мартаж
Холуур зөрөх гоёхон охидыг
Хоёр нүд чинь тольдон байдаг
Нэгэнт чи намайг хайрлахгүйгээс хойш
Нэгнийгээ зовоож хамт байгаад яах билээ
Хожмын өдөр жаргалтай явааг чинь харах л гэж
Хайрт чамаасаа хагацая даа
2010оны 1сарын30нд