Стефан Цвейг-“Танихгүй эмэгтэйн захидал”

Уулын амралтад гурав хоног амраад Вена хотод өглөө эрт буцаж ирсэн нэрт зохиолч Р... галт тэрэгний буудлаас сонин худалдан авч сар өдрийг нь харахдаа өнөөдөр өөрийнхөө төрсөн өдөр гэдгийг гэнэт санав.

Нэг л мэдэхэд дөчин нэг хүрлээ дээ гэж бодохдоо хөөрч догдолсон чүгүй, гун ьж гутарсан ч үгүй сониноо шажигнуулан эвхээд хөлсний тэрэг зогсоон гэр лүүгээ явлаа. Зарц нь түүнийг эзгүй хойгуур ирсэн болон утсаар ярьсан хүмүүсийн тухай ярингаа тавиуртай захидал цахилгаануудыг авчирч өгөв. Зохиолч захидлуудыг залхуу нь хүрсэн янзтай задлан үзэж, хаягийг нь унших зуураа дэндүү зузаан санагдсан үл таних эмэгтэйн захиаг хажуу тийш нь тавилаа. Тэрээр зөөлөн сандалд тухлан суугаад зарцынхаа авчирсан цайг ууж, тамхи татангаа сонин уншиж, дараа нь өнөөх захидлыг задлав. Энэ нь захидал гэхээсэн илүү гар бичмэлтэй төстэй, бараг гуч шахам хуудас танихгүй эмэгтэй хүний гараар яарч сандран муруй хазгай бичсэн зүйл байсанд Р... өөрийн эрхгүй дугтуйд нь дагалдах зурвас байгаа үгүйг үзэхэд дугтуй нь юу ч үгүй хоосон, тэр ч бүү хэл ямар нэгэн нэр, гарын үсэг, буцах хаяг ч байсангүй. Зохиолч гайхалтай юм хэмээн өөртөө хэлээд захиаг уншиж эхлэв. Намайг хэзээ ч танихгүй чамдаа гэж эхэлсэн ядахдаа мэндийн үг ч үгүй захиаг их л гайхашран цааш уншлаа. Хэнд хандсан байж таарах вэ, надад уу эсвэл өөр хүнд үү? Энэ л асуулт зохиолчийн сонирхлыг хөдөлгөж, үргэлжлүүлэн уншихаар шийдлээ.



...
Нэмж хэлэхэд саяхан Тэнгист нээлтэй хийсэн "Үл таних эмэгтэй" киноны зохиол юм шүү тэгэхлээр зохиолыг нь уншчихаад киног нь үзэрэй.Татаж аваад үргэлжлүүлэн уншаарай.

1 comment:

Нисдэг said...

Уншиж дуусчихаад төрсөн сэтгэгдэлээ надтай хуваалцана гэдэгт тань итгэлтэй байна.