Компьютараа вирусээс хамгаалах

Kомпьютерийн аюулгүй байдлыг хангах талаар бидний авч чадахуйц үйлдлүүд байдаг. Эдгээр үйлдлүүд нь ерөнхийдөө 2 үндсэн хэсэгт хуваагдана.
1. Хэрэглээний аюулгүй байдал: Компьютер дахь програмуудын аюулгүй байдлыг хангах үүнд: Internet Explorer, Microsoft Office, Netscape, Outlook express зэрэг үндсэн програмууд орно.
2. Үйлдлийн системийн аюулгүй байдал: Үйлдлийн системийнхээ аюулгүй байдлыг дээшлүүлэх
Доорх зөвлөгөөнүүдээс үйлдэл болгон дахь дэлгэрэнгүй мэдээллийг авснаар та компьютераа вирусдэхээс сэргийлэх боломжтой.

Хэрэв таны компьютерт:
• Компьютер ба интернэт холболт удаан байх
• Үл мэдэгдэх Вебсайтууд гарч ирэх
• Програмын доголдол гарах, тайлбаргүй алдаа заах ( хэдийгээр шинэ суулгалт хийсэн ч)
• Системын функцууд ажиллагаагүй болох (Control Panel, Task Manager, Internet Explorer)
Хэрвээ ийм бэрхшээлүүд байгаа бол таны компьютер вирусдсан байх магадлалтай ба дараахь алхамуудыг яаралтай хийх хэрэгтэй.

Алхмууд
• Вирус мөн эсэхийг шалга
Юун түрүүнд та хэвийн бус байгаа системын үйлдэлүүдыг жагсаан энэ нь тоног төхөөрөмж дахь эвдрэл болон hardware-дахь доголдол асуудлаас болоогүй эсэхийг нягтлан шалга. Зарим хүмүүс софтверийн алдааг жишээлбэл Outlook Express хэвлэгчийн алдааг вирус хэмээн буруу оношлодог. Түүнчлэн бүртгэлийн (registry) буюу install хийгдсэн хийгдээгүй олон програмуудаас болж алдаанууд ихээр заадаг болохыг сануулахад илүүдэхгүй биз.
• Anti-virus програмаа ажиллуул.
Орчин үеийн вирусууд anti-virus програмаас нуугдаж чаддаг болсон Norton Antivirus болон Mcafee энэ тал дээр сул талтай нь харагддаг.
1. System Restore оролтоо болон Интернэтээ шалга
• System Restore-оо шалгаж, баруун товчоо дарж миний компьютерийн (My computer) сонголтоос properties-ийг дарж System Restore оролтын бүх drive-уудыг унтраа.
• Шинэ anti-virus программ суулга.
- AVG,
- Avast
- Spybot Search & Destroy
- Webroot Spysweeper эдгээр нь үнэгүй татаж авах боломжтой ба вирусыг шалгахаа түр азнаарай!

Ингээд компьютераа дахин асааж унтраана. Асах явцад нь F8-ийг дарж өг. Ингээд та аюулгүйн меню-г идэвхжүүлснээр anti-virus програмаас нуугдсан байсан вирусуудыг илрүүлчихлээ.
2. Вирусын програмаа ачааллуулж вирусуудыг устга

Firewall

Firewall гэдэг нь сүлжээнд холбогдсон компьютерт гаднаас ямар нэг электрон байдлаар халдах тохиолдолд хамгаалалт нь ажиллаж эхэлдэг программ юм. Үүн дээр ямар нэг байдлаар ажиллах зарчмыг нь зааж өгөөд ямар ямар сүлжээг хянах, хянахгүй эсэх талаас тохиргоо хийн ажиллуулж болдог юм.

Энэхүү программ нь Firewall буюу галын хана гэдэг нэртэй юм. Энэ нь галын хана адил тухайн нэг тасалгаанаас буюу нэг хөрш мэдээллийн баазаас нөгөө мэдээллийн бааз руу гал халдахгүй байхаар буюу вирус, сүлжээний үл мэдэгдэх хор хөнөөл учруулах мэдээллүүд орж ирэхээс сэргийлдэг юм.

Firewall-ийн олон төрлүүд байдаг. Энэ нь сүлжээний хэлбэр, холболт зэргээс хамаарна.

Эх сурвалж: http://medleg.weebly.com

No comments: