Миний сэтгэл ийм л байна.


Энэ байшинг нураагаад өөр байшин баримаар байна
Энэ замыг таглаад би шинэ зам гаргамаар байна
Эгчийнхээ үсийг хусаад, ахынхаа үсийг ургуулмаар байна
Ээж ээ би энэ орчлонг эргүүлмээр байна
Цас орж байхад ногоохон өвс ургуулмаар байна
Цаг хугацааг гэнэт долоовор хуруугаараа зогсоож
Үхлийг жинхэнэ амьдрал гэж нэрлээд
Үлдэж буй насаа намрын навчинд өгмөөр байна
Шунал хүслийн эзэн баймааргүй байна
Шувуу эсвэл шоргоолж болмоор байна
Ертөнцийн хойд захаас бүхнийг шинээр эхэлмээр байна
Ерөсөө энэ амьдралыг савандаж байгаад
Сайн гэгч нь угаамаар байна
Эх сурвалж нь: ББС

No comments: