Монгол эмэгтэйд


Өлгийн зөөлөн бүүвэй сэтгэлээс тань уянгалсан
Өргөлийн цагаан сүү гараас тань цацарсан
Өглөгийн дээд хайр зүрхнээс тань ундарсан
Өрх гэрийн жаргал сэтгэлээс тань гэрэлтсэн
Айл гэрийн бурхан, амраг ханийхаа түшиг
Алаг үрсийнхээ наран болсон
Сайхан эх орны минь
Саран гоо бүсгүй таньд
Тоонот гэр нь аз жаргалаар дүүрэн
Торних үрс нь эрүүл чадалтай
Эрхэлсэн ажил нь өөдрөг бүтэмжтэй
Сэтгэлийн жаргалтай, итгэлийн галтай байхыг хүсч
Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе.

No comments: