Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр юм байна ш дээ. Манай найзууд ер нь ямар нэгэн баяр болохоор л ёс болсон мэт бие биедээ шүлэг илгээнээ. Хааяа тэр нь давтагдана ш дээ. ккк
Өнөөдөр надад сэтгэл гаргаж мэнд хүргэсэн найзууддаа үнэхээр их баярлалаа
1.Амьд байгалийн гоо үзэсгэлэн
Ариун хайрын онгон шүтээн
Аз жаргалын нандин хэлхээ
Алив бүхний дээд эрдэнэ /энэ шүлгийг Ч.Б-13:37,
2.Өөрөөсөө гэрэлтэх Ундрам чулуу мэт Үзэгслэнгээрээ гайхуулж яваарай./Н.Х-10:04/
3.Өвөл бүрийн гоёл цас хаялах тоогоор
Өнгөрүүлсэн бүхэн дурсамж болон өнгөрөх тоогоор
Үхэл амьдралын бяцхан заагт
Үнэн сэтгэлээсээ ганцхан чамд мэндилж байна./Б-10:46/
4.Ганцхан үгэнв нь гал байдаг
Гарын илчинд нь нар байдаг
Бүсгүй хүнтэй дэлхий бүтэн байдаг
Бүсгүй заяа түшсэн эр хүн уяхан байдаг./Д.Д-13:32/
5. Үлгэрийн сайхнаар бүүвэйлсэн
Үдшийн саран аниадаа
Хамтдаа туулах хорвоогийн
Хамгийн сайн сайхныг хүсье./Б-10:01/
6.Оюуны илчээр гэгээ хайрлая
Оддын тоогоор инээд хайрлая
Цэцгийн баглаатай хайр бэлэглэе. /Туул-13:58/
No comments:
Post a Comment