Хайрт минь чи наддаа хайртай байгаагүй ээ


Хайрт минь чи наддаа хайртай байгаагүй ээ
Хайрлах сэтгэл чинь мөнх байсангүй
Холдоод явхыг чинь зөгнөөд байх шиг
Хоёр нүднээс минь гашуун нулимс урсах юм
Хайрт минь чи наддаа хайртай байгаагүй ээ
Хамтдаа байхдаа ч намайг мартаж
Холуур зөрөх гоёхон охидыг
Хоёр нүд чинь тольдон байдаг
Нэгэнт чи намайг хайрлахгүйгээс хойш
Нэгнийгээ зовоож хамт байгаад яах билээ
Хожмын өдөр жаргалтай явааг чинь харах л гэж
Хайрт чамаасаа хагацая даа
2010оны 1сарын30нд

No comments: