Rokit bay - Бид 2 (Үгтэйгээ)
Чамд уул нь дуу зориулж хийе гэж дандаа боддог байсан
гэхдээ ийм утгатай дуу хийнэ гэж төсөөлж байгаагүй
чамтай байхад зүүд юм шиг
бид хамтдаа байхдаа хүүхэд мэт
мэдэхгүй сайн таниагүй гэхэд
сэтгэж байгаа нь нэг хүн мэт
бид ингэж эхлэсэн нэг өдөр төрсөндөө ч тэрүү
бусд хүмүүсээс илүү
хурдан дасаж нэг нэгрүүгээ
тэмүүлж татагдаж
хичнээн хаширласан ч гэсэн зүрхэндээ бид
ялагдаж
чи надад зөвхөн зориулагдаж ирсэн гэж
өөд өөдөөсөө
хараад хэвтээд хэлдэг мөчүүд саяхан энэ
мөрөөдлөөс өөр
юмгүй ертөнц дээр төсөөлөөгүй бүхэн ирж гэнэт
бороо шиврэн
үнэт зүйлүүд аажмаар зэвэрэн
чамайг тэврэх багасна. бие биедээ
харуулж эхлэнэ муухай талуудаа тэднийгээ хянах гэсэн ч
хичээсэн ч бас даравч ихсэнэ
нэг хүн шиг байсан хүмүүс нэг нэгнээ
танихаа больно
нэг хэрүүл болонгуут л цэг хурдан
тавихаа бодно
би хичнээн гараад явсан ч урд нь иргээд
ороод ирсэн
харин одоо энэ зүүднээсээ буцаж чадахгүйгээр
сэрсэн
Дх/ Бид 2т харамсалууд
сүүлдэж ирдэг
цээж дотор удах тусам дурсамжуудаар
дүүрэж сэрдэг
гэвч буцаж чадахгүйгээр
зүүдэлж сэрсэн
болохоор мартахын тулд хамгийн сүүлчийнхээн
чинь сүүдэрлэсэн /х2/
хэрвээ энэ дууг арай өмнөх
би бичсэн бол энэ дууны гүнд
өөр утга агуулагдаж, өөр түүх өгүүлэгдэх байсан юм
би түүнд хамгийн түрүүнд сонсгох байсан дуугаа
хажууд чинь би суугаад
чамд аз жаргал мэдрүүлэх байсан
яасан ч буцаж ирэхгүйгээр дахиж тэр
боломж надад
тиймээс хүргье анхны бас сүүлчийн дуугаа
одоо чамд
бидэнд байсан бүхэн үнэн
чиний хайсан хүссэн хүн нь
байж би чадсан өдөр шөнө нь
хамт бууралтаж хамтдаа зөнөнө
гэсэн бүхний үг бүрийг нь сэтгэл хэлсэн
нэг хүнийг л гэхэд бэлэн
юм бүхнийг нь үүрэхэд бэлэн
бсан би гэхдээ өмнө нь бутраад уначихсан
зүрхийг
эврүүлж тогтоох хэцүү гэдэгийг
ойлгож авсан илүү ихийг
хайгаагүй, байгаагүй би хариуцлагаас зугтсан
хулчгар
жижиг зүйлээс мууг бүү дүгнэ, бага зүйлээс
сайныг олж хар
дахиж оч гаргах хүсэл
тоолж барахгүй байвч
урьд нь байсан хүмүүсийг бид дахиж
олж харахгүй даанч
Дх/ Бид 2т харамсалууд
сүүлдэж ирдэг
цээж дотор удах тусам дурсамжуудаар
дүүрэж сэрдэг
гэвч буцаж чадахгүйгээр
зүүдэлж сэрсэн
болохоор мартахын тулд хамгийн сүүлчийнхээн
чинь сүүдэрлэсэн /х2/
хорон үгнүүд дотор майжиж үүдээр гарахыг
яаруулна
уурлаж хэлсэн үг бүхэн эмзэг газрийг
тааруулна
сааруулна уур уцаар бодлоо хянах чадварыг
бид хадгалж үлдсэн тэр үед шинээр амнаас гарах
олдворыг
урьд нь хэд хэд салсан
хэд хэд дахисан
гэвч бүүр дордсон
бүр цэг тавьсан
бүтэхийг хүснэ
гэвч би зүснэ
гэнэт бид хөрсөн
бүр нэг мөсөн
тэгэхлээр ганц ганцаараа байсан дээр
өвдөглөх үед үргэлж дулаан байдаг найзын гэр
Гүйцэж өөрийгөө сайн чамд ойлгуулаагүй
мөртлөө чамайг намайг төгс мэдрэхийг
хүссэн тэнэг
гүйцэх өөрийг чи хай амар олдлох байлгүй
эргэж харахгүй алхаад ардаа үлдээ мөсөн хүнийг
дотор хүн мин намайг буц гэж бүү чи ятга
дуу дуусахад бүх юм дуусна энэ бол хамгийн сүүлчийн бадаг
намайг дурсах шалтаг болгон түймэрт шатаг
тэр хамгаас сайханыг олж өгөх хүнтэйгээ зүйрлэж мартаг /х2/
яг үнэнийг хэлхэд би...
Яагаад ч би чамд хайртай байгаагүй
Яахавдээ саваагүй зан гаргаж
Явах замын чинь эхэнд хамт байсан л байхдаа
намайгаа олоочээ
Утгагүй үргэлжлэл2
Хоёр зүрх
Утасдхыг чинь л...
Би хүсээгүй ээ
Хагацах гэж л...
Утгагүй үргэлжлэл1
Харин би л хайрлаагүйгээсээ болэ шаналах юм
Хүмүүс бодлоос болж шаналдаг гэлцэх юм
Харин би бодоогүйгээс болэ шаналах юм
Ямар эмэгтэй хадамд гаралгүй өтөлдөг вэ?
Судалгаанаас үзэхэд ихэвчлэн дээд боловсролтой, гоо үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд нөхөрт гарахгүй уддаг нь тогтоогджээ. Энэ нь мэдээж олон шалтгаантай.
Юуны өмнө тэд боловсрох албан тушаал ахих асуудлыг тэргүүнд тавьсан байдаг. Тиймээс эрчүүдийн зүгээс ирэх алив санал санаачлагыг хойшлуулах, хүлээзнэх сонирхол давамгайлах аж.
Ийм бүсгүйчүүдийн бага, идэр насны амьдрал голдуу ямар ч бэрхшээлгүй, бүгдийг бодож, төлөвлөсөн байдаг. Сайн сургууль өндөр цалинтай ажил, албан тушаалын шат, сайхан байшин гэхчлэн бүх зүйл схемийн дагуу явагддаг. Эр хүн ч энэ схемд нь орсон байдаг. Эрчүүдийн зүгээс ирэх анхаарал бахдалд сэтгэл ханасан, ийм л байх ёстой гэж боддог. Өөртөө хэт итгэлтэй ийм байдал хандлага нь нэг хүн дээр сонголт хийх, анхаарал төвлөрүүлэхэд нь саад болох нь бий.
ОЗолгүй дурлалын түүх тэдэнд харш юм. Ийм "дээгүүр" эмэгтэй голж хаяна гэдэг тэдний хувьд байж болзошгүй асуудал. Бодолд нь ч тийм юм байх ёсгүй. Гэтэл идэр залуу насандаа золгүй дурлалтай учрах нь тийм ч муу биш аж. Энэ нь яг салхин цэцэг өвчинтэй адил юм. Хэдий чинээ ийм зүйлтэй учирна төдий чинээ эмэгтэй хүн эрчүүдтэй харьцах туршлага сууж дархлааждаг.
Тэд сонголт хийх арганд суралцаагүй. Төлөвлөсөн эрчүүдээс өөр хувилбарын эсрэг хүйстэн тооцоонд нь бараг ороогүй байдаг нь мөн бэрхшээл үүсгэдэг аж. Амьдралд өө сэвгүй "Ханхүү" байдаггүй шүү дээ.
Мөн тэд эр хүний онцлогийг мэддэггүй. Эрчүүд гуйсан бүсгүйгээ хүлээх, хойшлуулах дургүй байдаг. Бараг бүгд тийм. Тэд өөр сонголт хийнэ.
Эх сурвалж нь:http://www.inet.mn
сонирхолтой шийдэл
Хайрт минь чи наддаа хайртай байгаагүй ээ
Хайрт минь чи наддаа хайртай байгаагүй ээ
Хайрлах сэтгэл чинь мөнх байсангүй
Холдоод явхыг чинь зөгнөөд байх шиг
Хоёр нүднээс минь гашуун нулимс урсах юм
Хайрт минь чи наддаа хайртай байгаагүй ээ
Хамтдаа байхдаа ч намайг мартаж
Холуур зөрөх гоёхон охидыг
Хоёр нүд чинь тольдон байдаг
Нэгэнт чи намайг хайрлахгүйгээс хойш
Нэгнийгээ зовоож хамт байгаад яах билээ
Хожмын өдөр жаргалтай явааг чинь харах л гэж
Хайрт чамаасаа хагацая даа
2010оны 1сарын30нд
Ер нь бол ийм л байна.
Энэ киног үзэх гэж ямар их хүлээвдээ. ашгүй нэг юм олчлоо.
та нар ч гэсэн татаж аваад үзээрээ.
Энд дараад тат. 2 хэсэг
Миний сэтгэл ийм л байна.
Энэ байшинг нураагаад өөр байшин баримаар байна
Энэ замыг таглаад би шинэ зам гаргамаар байна
Эгчийнхээ үсийг хусаад, ахынхаа үсийг ургуулмаар байна
Ээж ээ би энэ орчлонг эргүүлмээр байна
Цас орж байхад ногоохон өвс ургуулмаар байна
Цаг хугацааг гэнэт долоовор хуруугаараа зогсоож
Үхлийг жинхэнэ амьдрал гэж нэрлээд
Үлдэж буй насаа намрын навчинд өгмөөр байна
Шунал хүслийн эзэн баймааргүй байна
Шувуу эсвэл шоргоолж болмоор байна
Ертөнцийн хойд захаас бүхнийг шинээр эхэлмээр байна
Ерөсөө энэ амьдралыг савандаж байгаад
Сайн гэгч нь угаамаар байна
Эх сурвалж нь: ББС
Хөгжилтэй сонжоо !!!
Эх сурвалж:http://www.call.mn/
Илтгэл тавих гэж байгаа хүмүүст хэрэг болох байхаа...
Өөрийн болгох
Жишээ тат
Өөрийн ярьж буй сэдвийнхээ хүрээнд жишээ татаж, сэдвийн талаарх бусад хүмүүсийн санаа бодол, дүгнэлт, судалгаа статистик зэргийг ашиглах хэрэгтэй. Таныг сонсож буй хүмүүсийн бодол санааг сайн судалж, дургүйцлийг нь төрүүлэхгүй байх хэрэгтэй. Түүний оронд тантай санаа нийлэх хэсгээс нь эхлэх хэрэгтэй.
Бодлоо чөлөөлтэй илэрхийлэх
АНУ-д суралцахыг хүсч буй хүмүүст зориулан сургуулиа хэрхэн сонгох талаар зөвлөж байна.
Сургуулиудаас юу хайх хэрэгтэй вэ? Энэ нь таны зорилго болон сонирхлоос хамаарна. Ямартай ч дараах зүйлүүдийг харгалзахад зүгээр. Үүнд:
• Сургуулийн зэрэглэл туйлын үнэн биш. Зэрэглэлийн системийн талаар гомдол олон ирж байсан удаа бий.
Эссе хэрхэн бичих вэ?
Гадаадын ялангуяа Америкийн их, дээд сургуулийн өргөдлийн маягтыг бүрдүүлэхэд эссе буюу зохион бичлэг бичих шаардлага зайлшгүй гардаг. Эссе буюу зохион бичлэг нь таныг элсэлтийн шалгалтын комиссын гишүүдэд танилцуулах чухал боломж олгож буй хэрэг юм. Их дээд сургуульд өргөдөл гаргагчид ихэнхдээ зохион бичлэгээ албан ёсны, мэргэжлийн үг хэллэгтэй, өөрийн зорилгоо зөв тодорхойлсон байх ёстой гэж боддог.
Энэ нь магистр болон түүнээс дээш шатанд суралцагсдын хувьд анхаарах ёстой асуудал боловч баклаврын шатанд суралцагсдын хувьд зохион бичлэгтээ өөрийгөө хувь хүний талаас нь илүү танилцуулж бичих хэрэгтэй байдаг.
Жишээлбэл: таны амьдрал эсвэл таны үзэл бодолд хамгийн их нөлөө үзүүлсэн хүний тухай, эсвэл чөлөөт цагаа хэрхэн яаж өнгөрүүлдэг тухай бичвэл зүгээр.
Учир нь: Америкийн их, дээд сургуулиудын элсэлтийн шалгалтын комиссын гишүүд зөвхөн хичээлийн дүн, шалгалтын оноо харахаас гадна, өргөдөл өгөгчийг хувь хүн талаас нь мэдэхийг хүсдэг. Мөн өөрийн хүрсэн амжилт, бүтээсэн зүйлийн тухай, жишээлбэл оролцож байсан уралдаан, олимпиад, эзэлсэн байр, шагналын тухай эсвэл сайн дурын ажил хийж байсан зэргээ дурдах нь зүйтэй. Харин өөрийгөө хэт төвийлгөн магтах эсвэл нэмж зохиож бичих нь зохимжгүй.
Та эссегээ яаж бичих вэ?
1-р алхам: Бичихээсээ өмнө эхлээд юу бичихээ сайтар бод. Ингэхдээ бүтэц, зохион байгуулалт, дэс дараалал зэргийг үл хайхран бодол санаандаа байгаа бүхнээ цаасан дээр буулга. Бичсэн зүйлээ утга санаагаар нь хооронд нь холбож үз. Дэс дараалал, логикийг анхаар. Одоо бичсэн зүйлийнхээ утга санааг анхааран тухайн эх болгон дээр нарийвчлан ажилла. Бүгдийг дахин эхнээс бич.
2-р алхам: Эхний хэсэг Энэ хэсэгт та эссе буюу зохион бичлэгийнхээ товч утга, ерөнхий төлөвлөгөөг тусгаарай. Эхний хэсэгт эссений товч агуулгыг тусгаж өгвөл уншигчдад ерөнхий утга санааг түргэн ойлгож, үргэлжлүүлэн уншихад хялбар болдог. Тийм учраас та эхний хэсгээ аль болох сонирхолтой, анхаарал татахуйц болгохыг хичээгээрэй.
3-р алхам: Их бие Их биеийн хэсэг бүр нь өөрийн агуулгыг хадгалсан өгүүлбэрээр эхэлдэг бөгөөд энэ өгүүлбэр нь ямагт шинэ санаа агуулсан байх ёстой. Дараа нь энэхүү өгүүлбэрийн утга санааг тодруулсан янз бүрийн жишээ, тайлбар, тоо баримтыг нэмж оруулна.
4-р алхам: Дүгнэлт Зохион бичлэгийнхээ энэ хэсэгт дээрхи бичсэн зүйлийнхээ талаар дүгнэлт гарган бичих хэрэгтэй.
5-р алхам: Засвар хийх Та зохион бичлэгээ бичиж дуусгаад чангаар өөрөө өөртөө уншаад үз. Хэрэв та зохиогч биш, харин уншигчийн байрнаас хандвал өөрийн алдаагаа илүү амархан олох болно.
Сайн эссе ямар байх вэ?
• Хялбархан уншигдаж, амархан ойлгогддог зохион бичлэгийг сайн эссе гэж дүгнэдэг. Таны зохион бичлэгийн гол санаа тод гарсан байх ёстой.
• Эссе нь зохиогчоо хувь хүний талаас нь харуулж чадсан байх.
• Эхлэл ба төгсгөл нь ойлгомжтой бөгөөд утга санаа нь логик холбоотой байх.
Компьютараа вирусээс хамгаалах
1. Хэрэглээний аюулгүй байдал: Компьютер дахь програмуудын аюулгүй байдлыг хангах үүнд: Internet Explorer, Microsoft Office, Netscape, Outlook express зэрэг үндсэн програмууд орно.
2. Үйлдлийн системийн аюулгүй байдал: Үйлдлийн системийнхээ аюулгүй байдлыг дээшлүүлэх
Доорх зөвлөгөөнүүдээс үйлдэл болгон дахь дэлгэрэнгүй мэдээллийг авснаар та компьютераа вирусдэхээс сэргийлэх боломжтой.
Хэрэв таны компьютерт:
• Компьютер ба интернэт холболт удаан байх
• Үл мэдэгдэх Вебсайтууд гарч ирэх
• Програмын доголдол гарах, тайлбаргүй алдаа заах ( хэдийгээр шинэ суулгалт хийсэн ч)
• Системын функцууд ажиллагаагүй болох (Control Panel, Task Manager, Internet Explorer)
Хэрвээ ийм бэрхшээлүүд байгаа бол таны компьютер вирусдсан байх магадлалтай ба дараахь алхамуудыг яаралтай хийх хэрэгтэй.
Алхмууд
• Вирус мөн эсэхийг шалга
Юун түрүүнд та хэвийн бус байгаа системын үйлдэлүүдыг жагсаан энэ нь тоног төхөөрөмж дахь эвдрэл болон hardware-дахь доголдол асуудлаас болоогүй эсэхийг нягтлан шалга. Зарим хүмүүс софтверийн алдааг жишээлбэл Outlook Express хэвлэгчийн алдааг вирус хэмээн буруу оношлодог. Түүнчлэн бүртгэлийн (registry) буюу install хийгдсэн хийгдээгүй олон програмуудаас болж алдаанууд ихээр заадаг болохыг сануулахад илүүдэхгүй биз.
• Anti-virus програмаа ажиллуул.
Орчин үеийн вирусууд anti-virus програмаас нуугдаж чаддаг болсон Norton Antivirus болон Mcafee энэ тал дээр сул талтай нь харагддаг.
1. System Restore оролтоо болон Интернэтээ шалга
• System Restore-оо шалгаж, баруун товчоо дарж миний компьютерийн (My computer) сонголтоос properties-ийг дарж System Restore оролтын бүх drive-уудыг унтраа.
• Шинэ anti-virus программ суулга.
- AVG,
- Avast
- Spybot Search & Destroy
- Webroot Spysweeper эдгээр нь үнэгүй татаж авах боломжтой ба вирусыг шалгахаа түр азнаарай!
Ингээд компьютераа дахин асааж унтраана. Асах явцад нь F8-ийг дарж өг. Ингээд та аюулгүйн меню-г идэвхжүүлснээр anti-virus програмаас нуугдсан байсан вирусуудыг илрүүлчихлээ.
2. Вирусын програмаа ачааллуулж вирусуудыг устга
Firewall
Firewall гэдэг нь сүлжээнд холбогдсон компьютерт гаднаас ямар нэг электрон байдлаар халдах тохиолдолд хамгаалалт нь ажиллаж эхэлдэг программ юм. Үүн дээр ямар нэг байдлаар ажиллах зарчмыг нь зааж өгөөд ямар ямар сүлжээг хянах, хянахгүй эсэх талаас тохиргоо хийн ажиллуулж болдог юм.
Энэхүү программ нь Firewall буюу галын хана гэдэг нэртэй юм. Энэ нь галын хана адил тухайн нэг тасалгаанаас буюу нэг хөрш мэдээллийн баазаас нөгөө мэдээллийн бааз руу гал халдахгүй байхаар буюу вирус, сүлжээний үл мэдэгдэх хор хөнөөл учруулах мэдээллүүд орж ирэхээс сэргийлдэг юм.
Firewall-ийн олон төрлүүд байдаг. Энэ нь сүлжээний хэлбэр, холболт зэргээс хамаарна.
Эх сурвалж: http://medleg.weebly.com
Хоёр сэтгэлийн дундаас хайр ундарна
Чамд зориулаагүй бусдын хайр луу бүү гараа дүрээч охид бүсгүйчүүдээ. Миний Монголын эмэгтэйчүүд уужим сайхан сэтгэлтэй, ухаалаг тэвчээртэй зантай. Охид бүсгүйчүүд минь нэг, хоёрдохоо хэзээ ч бүтэхгүй хайртай учирч болно. Бусдын хайрыг хүндлээд явбал гурав дахь удаагаа жинхэнэ хайр чинь чамайг хүлээж байх болно.
Хоёр сэтгэлийн дундаас хайр ундарна
Хоёр биений дундаас амьдрал ургана
ЭНЭ БОЛ ЖИНХЭНЭ ХАЙР
Эмнэлэгт хүнд өвчтэй нэг охин хүргэгдэж ирсэн юм. Түүнийг аврах ганц арга бол таван настай дүүгээс нь цус сэлбэх явдал байлаа. Учир нь дүү нь хэдэн жилийн өмнө яг тийм өвчин тусаад азаар эдгэж байсан болохоор түүний цусанд энэ өвчний нянг устгах дархлаа тогтсон байсан юм байх. Эмч таван настай хүүд учрыг нь хэлээд эгчдээ цус өгөх эсэхийг нь асуужээ. Хүү бодож бодож. Үнэхээр эгч минь эдгэх юм бол би цусаа өгнө өө гэжээ. Ингээд цусаа өгч. Эгчтэйгээ зэрэгцээд орон дээр хэвтэж байхдаа хүү эгчрүүгээ харан нэг л дотно инээмсэглэж байжээ. Охины царайд улаа бутран ирэх үед харин хүүгийн царай цайж эхлэв.
Эмч зүгээр үү хүү минь гэж асуухад хүү: - Эмч ээ би тэр дороо л үхэх үү? гэж асуужээ. Хүү эмчийн хэлснийг буруу ойлгосон байжээ. Тэрээр эгчдээ бүх цусаа өгөөд өөрөө үхнэ гэж ойлгосон байв. Гэсэн хэдий ч хамгийн гайхамшигтай нь тэрээр эгчдээ цусаа өгөхийг хүлээн зөвшөөрсөн явдал байв. ЭНЭ БОЛ ЖИНХЭНЭ ХАЙР
Стефан Цвейг-“Танихгүй эмэгтэйн захидал”
Уулын амралтад гурав хоног амраад Вена хотод өглөө эрт буцаж ирсэн нэрт зохиолч Р... галт тэрэгний буудлаас сонин худалдан авч сар өдрийг нь харахдаа өнөөдөр өөрийнхөө төрсөн өдөр гэдгийг гэнэт санав.
Нэг л мэдэхэд дөчин нэг хүрлээ дээ гэж бодохдоо хөөрч догдолсон чүгүй, гун ьж гутарсан ч үгүй сониноо шажигнуулан эвхээд хөлсний тэрэг зогсоон гэр лүүгээ явлаа. Зарц нь түүнийг эзгүй хойгуур ирсэн болон утсаар ярьсан хүмүүсийн тухай ярингаа тавиуртай захидал цахилгаануудыг авчирч өгөв. Зохиолч захидлуудыг залхуу нь хүрсэн янзтай задлан үзэж, хаягийг нь унших зуураа дэндүү зузаан санагдсан үл таних эмэгтэйн захиаг хажуу тийш нь тавилаа. Тэрээр зөөлөн сандалд тухлан суугаад зарцынхаа авчирсан цайг ууж, тамхи татангаа сонин уншиж, дараа нь өнөөх захидлыг задлав. Энэ нь захидал гэхээсэн илүү гар бичмэлтэй төстэй, бараг гуч шахам хуудас танихгүй эмэгтэй хүний гараар яарч сандран муруй хазгай бичсэн зүйл байсанд Р... өөрийн эрхгүй дугтуйд нь дагалдах зурвас байгаа үгүйг үзэхэд дугтуй нь юу ч үгүй хоосон, тэр ч бүү хэл ямар нэгэн нэр, гарын үсэг, буцах хаяг ч байсангүй. Зохиолч гайхалтай юм хэмээн өөртөө хэлээд захиаг уншиж эхлэв. “Намайг хэзээ ч танихгүй чамдаа” гэж эхэлсэн ядахдаа мэндийн үг ч үгүй захиаг их л гайхашран цааш уншлаа. Хэнд хандсан байж таарах вэ, надад уу эсвэл өөр хүнд үү? Энэ л асуулт зохиолчийн сонирхлыг хөдөлгөж, үргэлжлүүлэн уншихаар шийдлээ.
ЗАЛУУ ХҮНИЙ ЗААВАЛ ДАГАХ 5-Н ДҮРЭМ
1-р дүрэм: Эх дэлхийгээ хайрла, Энэ бидний гэр.
2-р дүрэм: Бие биеэ дэмж, Бид нэг МОНГОЛ.
3-р дүрэм: Үргэлж суралц, Тэр чиний амжилт.
4-р дүрэм: Цаг барь, Тэр чиний боломж.
5-р дүрэм: Ямагт ялагч бай, Тэр бол Чи.
НИЙГМИЙН АРДЧИЛАЛ МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО
Миний Зурвас
Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр юм байна ш дээ. Манай найзууд ер нь ямар нэгэн баяр болохоор л ёс болсон мэт бие биедээ шүлэг илгээнээ. Хааяа тэр нь давтагдана ш дээ. ккк
Өнөөдөр надад сэтгэл гаргаж мэнд хүргэсэн найзууддаа үнэхээр их баярлалаа
1.Амьд байгалийн гоо үзэсгэлэн
Ариун хайрын онгон шүтээн
Аз жаргалын нандин хэлхээ
Алив бүхний дээд эрдэнэ /энэ шүлгийг Ч.Б-13:37,
2.Өөрөөсөө гэрэлтэх Ундрам чулуу мэт Үзэгслэнгээрээ гайхуулж яваарай./Н.Х-10:04/
3.Өвөл бүрийн гоёл цас хаялах тоогоор
Өнгөрүүлсэн бүхэн дурсамж болон өнгөрөх тоогоор
Үхэл амьдралын бяцхан заагт
Үнэн сэтгэлээсээ ганцхан чамд мэндилж байна./Б-10:46/
4.Ганцхан үгэнв нь гал байдаг
Гарын илчинд нь нар байдаг
Бүсгүй хүнтэй дэлхий бүтэн байдаг
Бүсгүй заяа түшсэн эр хүн уяхан байдаг./Д.Д-13:32/
5. Үлгэрийн сайхнаар бүүвэйлсэн
Үдшийн саран аниадаа
Хамтдаа туулах хорвоогийн
Хамгийн сайн сайхныг хүсье./Б-10:01/
6.Оюуны илчээр гэгээ хайрлая
Оддын тоогоор инээд хайрлая
Цэцгийн баглаатай хайр бэлэглэе. /Туул-13:58/
TATU "Мальчик-гей"
Смотришь нежно,
Ждешь его вниманья.
Чувства те же,
Но не понимаю
Сколько можно
Жить, любя, украдкой.
Очень сложно
Скрыть твои повадки,
Очень трудно
Скрыть мои страданья.
Очень, очень, очень, очень
Неприличное желанье.
Мальчик-гей, мальчик-гей
Будь со мной понаглей.
От стыда не красней,
Мальчик-гей, мальчик-гей.
Положи на друзей,
Мальчик-гей, мальчик-гей.
От меня,
Мальчик-гей-гей...
Слезы душат,
Мысли жить мешают.
Трудно слушать.
Нет, не понимаю.
Да, я знаю все твои секреты.
Как ты терпишь твердые предметы?
Все же знаю - это безнадежно,
Но мечтаю, таю-таю-таю-таю-таю-таю...
Мальчик-гей, мальчик-гей
Будь со мной понаглей.
От стыда не красней,
Мальчик-гей, мальчик-гей.
Положи на друзей,
Мальчик-гей, мальчик-гей.
От меня,
Мальчик-гей-гей...
Мальчик-гей, мальчик-гей
Будь со мной понаглей.
От стыда не красней,
Мальчик-гей,.мальчик-гей.
Положи на друзей,
Мальчик-гей, мальчик-гей.
От меня,
Мальчик-гей-гей...
23:45 и инфинити - Кроме Тебя
Вроде недавно познакомились с тобой,
А уже так сильно манит к тебе...
Кроме тебя у меня никогда никого не будет и это точно,
Кроме тебя у меня никогда никого не будет и это точка
Закрыв на все глаза мой взор устремился только на тебя-моя родная
Я смотрю на тебя из далека, ведь ты прекрасна - само обаяние
Знаешь, любимая, нет ничего прекрасней тебя, твоих уст очертаний
День за днем летит, но мы вдвоем, мы вдвоем, мы вдоем
Эй, бэйба, мы будем вдвоем, все для тебя - моя родная
Эти-облака, эти-небеса, смотрят на тебя и улыбаются
Я не могу устоять пред тобой, я не хочу уходить от тебя
Я хочу быть только с тобой
Взглядами нежными взор заливается, сердце от стука чуть не взрывается,
Солнечным светом, сиянием глаз мне нужен только лишь один шанс
Хэй, детка, взгляни мне в глаза, я хочу посмотреть на тебя
Судьба принесла мне ангела на крыльях, ангела на крыльях,
ангела на крыльях
Кроме тебя у меня никогда никого не будет и это точно,
Кроме тебя у меня никогда никого не будет и это точка.
Монгол эмэгтэйд
Өлгийн зөөлөн бүүвэй сэтгэлээс тань уянгалсан
Өргөлийн цагаан сүү гараас тань цацарсан
Өглөгийн дээд хайр зүрхнээс тань ундарсан
Өрх гэрийн жаргал сэтгэлээс тань гэрэлтсэн
Айл гэрийн бурхан, амраг ханийхаа түшиг
Алаг үрсийнхээ наран болсон
Сайхан эх орны минь
Саран гоо бүсгүй таньд
Тоонот гэр нь аз жаргалаар дүүрэн
Торних үрс нь эрүүл чадалтай
Эрхэлсэн ажил нь өөдрөг бүтэмжтэй
Сэтгэлийн жаргалтай, итгэлийн галтай байхыг хүсч
Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе.
Эмэгтэйчүүдийн баярын мэнд.
Ганган хээнцэр алхаанд тань уулс хүртэл мэхийж
Гал улаан урууланд тань чөтгөр хүртэл шунаж
Инээхэд тань цэцэгс дэлгэрч
Ичингүйрэхэд тань эрчүүд уярдаг
Эрхэмсэг гоо хатагтай
Эгэл биш, эрдэнэ шиг найзууд та бүхэндээ
Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд дэвшүүлье!
Энд дараад ил захидал үзнэ үү?
Энэ ил захидлыг би хийгээгүй шүү.
МОНГОЛЫН ЗАЛУУ ПРОГРАМИСТУУДЫН ХОЛБОО